Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:14 - Ариун Библи 2004

14 Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.

Gade chapit la Kopi




Даниел 9:14
16 Referans Kwoze  

Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.


Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.


“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон, —ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.


ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга. Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.


Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд Таны шүүлтүүд шулуун шударга юм.


Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та бол зөв шударга. Учир нь энэ өдөр байгаа шиг Та биднийг мэнд үлдээв. Харагтун, Таны өмнө бид гэм буруутай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм. Түүний бүх тогтоолууд баттай юм.


Талбайн харуул мэт тэд эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг. Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ. Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.


Чи залуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ ёс бус явдлыг үйлдэхгүй юм.


Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав. Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд Түүний хаанчлал үеийн үед оршино.


Swiv nou:

Piblisite


Piblisite