Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:27 - Ариун Библи 2004

27 Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ» хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.

Gade chapit la Kopi




Даниел 6:27
23 Referans Kwoze  

Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв.


Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.


Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч, Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамд Мөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.


Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав. Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд Түүний хаанчлал үеийн үед оршино.


Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс, Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!


Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. Села


Тэр намайг дайснуудаас минь авардаг. Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм. Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.


Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч, дарлал дотор чихийг нь нээдэг.


Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.


Есүс —Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав.


Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.


Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэг дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хэмжээлшгүй эрх мэдлийг чамаас зайлуулсан бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite