Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:24 - Ариун Библи 2004

24 Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.

Gade chapit la Kopi




Даниел 6:24
13 Referans Kwoze  

Өглөө болтол би тэвчивч, Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.


Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө. Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.


Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй.


Эцэг нь хүүгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой.


Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол Хар санаатай хүн оронд нь ордог.


иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.


Хааны тушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав.


Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн мөхөх болно.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite