Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 5:3 - Ариун Библи 2004

3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс аваачсан алтан жүнзнүүдийг авчирсанд хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмс түүгээр уув.

Gade chapit la Kopi




Даниел 5:3
11 Referans Kwoze  

Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав.


Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.


Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.


Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Түүний сүмийн төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.


Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно. Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно.


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь жигшигдсэн» гэж хэлснээрээ та нар түүнийг бузарлаж байна.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite