Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:5 - Ариун Библи 2004

5 Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.

Gade chapit la Kopi




Даниел 4:5
15 Referans Kwoze  

Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.


Үүгээр илчлэлт дуусав. Даниел, миний бодлууд намайг ихэд түгшээж, царай минь цонхийсон боловч энэ явдлыг би дотроо хадгалав.


Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн, —Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.


Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм.


Хаан тэдэнд —Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учрыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв.


Би орондоо хэвтэж байх хооронд миний оюун ухаан дахь үзэгдлүүд ийм байлаа. Би харж байлаа, гэтэл харагтун, дэлхийн голд нэгэн мод ургасан бөгөөд агуу өндөр мод байв.


Би орондоо хэвтэж байхдаа оюун ухаанд минь буй үзэгдэл дотор харахад ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж иржээ.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив.


Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв.


Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.


Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite