Даниел 4:1 - Ариун Библи 20041 Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан —Та нарт амар амгалан бялхах болтугай! Gade chapit laАриун Библи 20131 Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд —Та нарт амар амгалан бялхах болтугай! Gade chapit la |
Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.
Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв.