Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 2:12 - Ариун Библи 2004

12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав.

Gade chapit la Kopi




Даниел 2:12
14 Referans Kwoze  

Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.


Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.


Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав.


Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Хаан халдеичуудад хариулан —Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно.


Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө. Түргэн зантай хүн гэм нүгэлд автана.


Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.


Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.


Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.


Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.


Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод, —Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite