Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 12:13 - Ариун Библи 2004

13 Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.

Gade chapit la Kopi




Даниел 12:13
16 Referans Kwoze  

“Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.


Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.


Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.


Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.


Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.


ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг.


харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн,


Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.


Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.


Тэр —Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.


Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite