Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:6 - Ариун Библи 2004

6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, Өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд Умард зүгийн хаанд очно. Харин гүнж хүчээ ч хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж болон түүнийг авчрагч, түүний эцэг, түүнийг дэмжигчид бүгд хороогдоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж ч хүчээ хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь, бэхжүүлж байсан нэгэн нь бүгд хороогдоно.

Gade chapit la Kopi




Даниел 11:6
9 Referans Kwoze  

Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.


Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.


Тэгээд Умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно.


Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.


Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.


Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.


Түүний зам ямагт бат бэх байдаг. Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ. Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.


Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд өргөгдсөн гар хугарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite