Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:27 - Ариун Библи 2004

27 Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой.

Gade chapit la Kopi




Даниел 11:27
24 Referans Kwoze  

Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.


Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэн Шударга бусыг сэддэг. Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.


Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.


Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна.


Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.


Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.


Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг. Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.


Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ? Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.


Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.


Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.


Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирэн, Өмнө зүг уруу явах боловч энэ удаагийн аян нь өмнөхтэй нь адилгүй байна.


Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав.


Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Агуу хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй.


Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.


Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.


Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.


Тэгээд тэрбээр их олз баялагтай нутаг уруугаа буцах болно. Харин түүний зүрх сэтгэл ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдлээ хийгээд, нутагтаа буцна.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite