Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:24 - Ариун Библи 2004

24 Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Тэрээр санамсаргүйгээр ноёрхлын хамгийн нүнжигтэй газар нэвтрэн орж, эцгүүд болон эцэг өвгөдийнхөө хийгээгүйг үйлдэнэ. Тэрээр дээрэмдэн булааж, олзолж авсан зүйлс, эд баялгийг тэдэнд тарааж өгнө. Тэр цайзуудыг эзлэхийг төлөвлөвч энэ нь хэсэг зуур л явагдана.

Gade chapit la Kopi




Даниел 11:24
11 Referans Kwoze  

Есүс тэдний бодлыг мэдээд, —Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.


Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. “Ид! Уу!” гэж тэр хүн хэлдэг боловч Зүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.


Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.


Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм. Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.


Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд, Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.


Тэд Баал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.


Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.


Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд тэдний бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байх болно. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно.


Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр их хүчийг олно.


Swiv nou:

Piblisite


Piblisite