Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 10:11 - Ариун Библи 2004

11 Тэрээр надад —Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Тэрээр надад —Ихээр хайрлагдсан Даниел аа, чамд хэлэх гэж буй үгийг ойлгож, цэх зогсогтун. Би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.

Gade chapit la Kopi




Даниел 10:11
15 Referans Kwoze  

Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.


Тэгээд тэд булшнаас гаран гүйв. Учир нь тэд чичирч, бүр гайхаж гүйцсэн байлаа. Тэд айснаасаа болж хэнд ч юу ч хэлсэнгүй.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв.


Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.


Петр эргэхдээ, өөрсдийнх нь араас Есүсийн хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан сууж “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм.


Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа.


Тэрээр —Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв.


Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй.


Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.


Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.


Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.


эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite