Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 9:13 - Ариун Библи 2004

13 ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж, бүх толгод алга болох өдрүүд ирж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, Усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед Уулс амтат дарсыг дуслуулж, Толгод бүр уусах өдрүүд ирж байна.

Gade chapit la Kopi




Амос 9:13
15 Referans Kwoze  

Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж, толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.


Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.


Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Энэ бол ЭЗЭНд нэр, үл устах мөнхийн тэмдэг болно”.


Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно.


Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Харин Иудад үүрд мөнхөд, Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.


Бүх дэлхийн Эзэний өмнө буюу ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.


ЭЗЭНий оршихуйд уулс доргиж, Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.


Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн. Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.


Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.


Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.


Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite