Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 9:12 - Ариун Библи 2004

12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болоод Нэрээр минь дуудагдах бүх үндэстнийг өмчлөх юм” хэмээн Үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Амос 9:12
17 Referans Kwoze  

Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм”.


Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болон Бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»


“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.


Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!”.


Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.


Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.


Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филист ээ, Надаас болж чанга хашхир!”.


Исаак Есавд хариулж, —Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.


Мөн би та нарын хөвгүүд, охидыг Иудагийн хөвгүүдийн гарт зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлдсан.


гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна” гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite