Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 8:8 - Ариун Библи 2004

8 Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Үүнээс болж газар хөдөлж, Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн Египетийн Нил шиг буурах болно”

Gade chapit la Kopi




Амос 8:8
22 Referans Kwoze  

Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн. Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.


Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.


Египет нь Нил мэт, ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм. Тэрээр “Би босож, нутгийг бүрхэнэ. Би хот болон түүний оршин суугчдыг заавал устгана” гэх юм.


Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна.


Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.


Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно. Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж, шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.


Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт, Нил мэт босож буй энэ нь хэн бэ?


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite