Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 8:5 - Ариун Библи 2004

5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд, хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,

Gade chapit la Kopi




Амос 8:5
24 Referans Kwoze  

Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.


Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм.


Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.


Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ. Хуурмаг жин сайн зүйл биш ээ.


Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм.


Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.


Нөхөр нь —Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр гэж хариуллаа.


Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.


Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж, Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал, амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж, өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй, энэ өдрийг хүндэтгэвэл,


Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


Чи Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.


Тиймээс Давид Ионатанд —Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя.


Би —Энэ юу вэ? гэсэнд тэр —Энэ бол урагшлагч ефа юм гээд дахин —Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.


Тэр —Энэ бол Хилэнцэт байдал юм гээд өнөөх эмэгтэйг доош ефагийн голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав.


Ефраим нь “Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон. Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй” гэсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite