Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 8:2 - Ариун Библи 2004

2 Тэр —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Тэр —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.

Gade chapit la Kopi




Амос 8:2
25 Referans Kwoze  

ЭЗЭН надад —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.


Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв. Бидний төгсгөл ойртов. Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.


Би гаслантай яа! Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм. Идчихээр усан үзмийн багц алга. Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.


Тэр надад —Чи юу харав? гэсэнд би хариуд нь —Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.


Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл.


Тэр надад —Хүний хүү, чи үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхэн энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин давтан уцаарлуулснаараа тэдний энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь тэдний хувьд хэтэрхий хөнгөн байна гэж үү? Харагтун, тэд өөрсдийн хамарт мөчир хатгаж байна.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.


Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ!


Түүнээс гадна, Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.


Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь зуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.


Бурхан Ноад хандан —Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, тэнд зуны жимстэй сагс байсан.


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite