Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 6:3 - Ариун Библи 2004

3 Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж, хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Гай зовлонгийн өдрийг та нар хойшлуулж, Хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?

Gade chapit la Kopi




Амос 6:3
19 Referans Kwoze  

Миний ард түмний доторх бүх нүгэлтнүүд, «Гай гамшиг биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд бүгд илдээр үхэх болно.


“Ирэгтүн. Дарс авчирч, согтотлоо архи ууцгаая. Маргааш өнөөдөр шиг л байх болно. Бүр ч элбэг болно” гэж тэд хэлдэг.


Хүний хүү, харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй” хэмээн ярьж байна.


Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Харин муу боол нь зүрхэндээ “Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй” гээд


Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.


Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно” хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ?


Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ. Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод


Хадан дээр морьд давхидаг уу? Эсвэл хэн нэгэн үхэр хөллөн тэднийг хагалах уу? Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож, зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон.


ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ? Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.


Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.


Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд, эдгээр зүйлсийг хайхарсангүй, үүнийг дурсан санасангүй.


Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?


Амттаныг иддэг байсан хүмүүс гудамжнуудад хаягдана. Нил ягаан бөс даавуу өмсдөг байсан хүмүүс үнсний сав тэвэрнэ.


Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.


Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.


Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.


Swiv nou:

Piblisite


Piblisite