Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 6:10 - Ариун Библи 2004

10 Хэн нэгний авга ах, эсвэл халамжлагч нь түүний ясыг гэрээс гаргахад байшингийн хамгийн дотор талд буй хүнд хандан “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэх болно. Нөгөөдөх нь “Хэн ч алга” гэхэд, тэр хариулахдаа “Чимээгүй бай. Учир нь ЭЗЭНий нэр дурдагдах ёсгүй” гэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Авга ах, оршуулагч нь ясыг гэрээс гаргахдаа байшингийн дотор талд буй хүнд “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэнэ. Өнөөх нь “Хэн ч алга” гэхэд тэр “Чимээгүй, учир нь ЭЗЭНийг нэрээр нь дурдах ёсгүй” гэх болно.

Gade chapit la Kopi




Амос 6:10
11 Referans Kwoze  

Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.


бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав.


Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг. Учир нь энэ бол ёрын цаг.


“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар «Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая» гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.


“Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй.


Дараа нь Израилийн хөвгүүд Мосетэй ярин —Харагтун, бид мөхөж, бид үхэж байна. Бид бүгд үхэж байна!


Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ.


Түүнийг ахмадуудтай ярилцаж байхад, харагтун, өнөөх элч түүн уруу ирж, —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээх ёстой юм бэ? гэжээ.


Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд үхэл бидний орднуудад орж иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite