Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 5:20 - Ариун Библи 2004

20 ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү? Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 ЭЗЭНий өдөр нь гэрэл бус харанхуй байх биш үү? Гэгээ үгүй түнэр харанхуй бус уу?

Gade chapit la Kopi




Амос 5:20
13 Referans Kwoze  

Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр,


Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.


Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,


өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ.


Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйлс өөрийн чинь толгой дээр буцан ирэх болно.


Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй, үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite