Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 5:17 - Ариун Библи 2004

17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна. Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна. Учир нь Би дундуур чинь өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Амос 5:17
11 Referans Kwoze  

Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.


Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.


Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд бүрэн хүчтэй, олон боловч, тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.


Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.


Мосе —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.


Swiv nou:

Piblisite


Piblisite