Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 5:1 - Ариун Библи 2004

1 Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.

Gade chapit la Kopi




Амос 5:1
19 Referans Kwoze  

Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. “Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд. Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.


Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж «Бид бүрмөсөн устгагдлаа. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».


Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна. Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд “Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан. Гэтэл чи далайн мангастай адил юм. Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж, тэдний голуудыг бохиртуулав” гэж хэл.


Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.


Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.


Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан “Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?


Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав. Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов”. Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.


Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд, «Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая», мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд, тэд унаад дахин өндийхгүй”.


Swiv nou:

Piblisite


Piblisite