Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 4:8 - Ариун Библи 2004

8 Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно. Гэвч та нар ханахгүй. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Иймд хоёр гурван хот ус уухаар Өөр хот уруу гэлдрэх болсон ч Та нар үл ханав. Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Амос 4:8
16 Referans Kwoze  

“Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Ахаб Обадиад —Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.


Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна. Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй. Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.


Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй. Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм. Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй. Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.


Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.


Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


Тэд Египет газар уруу эргэж явахгүй. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.


Би та нарыг болон та нарын гарын бүх хөдөлмөрийг чинь халуун салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite