Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 4:4 - Ариун Библи 2004

4 “Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд. Гилгалд гэм зөрчлөө олшруул! Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирч, гурав хоног бүрд аравны нэгийг өргө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 “Бетел уруу ирээд, тэрслэл зөрчилөө үйлд. Гилгалд тэрслэл зөрчилөө олшруул! Өглөө бүр, нядлах тахилаа авчирч, Гурав хоног бүрд аравны нэгээ өргө.

Gade chapit la Kopi




Амос 4:4
16 Referans Kwoze  

Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго. Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй. “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.


Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ.


Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.


Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.


Тэдний бүх бузар муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Тэдний үйлсийн хорон муугаас болж Би тэднийг Өөрийн гэрээс хөөн гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Тэдний бүх ноёд нь тэрслэгчид билээ.


Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Одоо боллоо. Цаг ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.


“Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна.


Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл.


Swiv nou:

Piblisite


Piblisite