Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 3:9 - Ариун Библи 2004

9 Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.

Gade chapit la Kopi




Амос 3:9
22 Referans Kwoze  

Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Сионд тайван байгчид, Самарийн ууланд аюулгүй гэж үздэг хүмүүс болон Израилийн гэрт хүрч очих үндэстнүүдийн чухал онцгой хүмүүс ээ, та нар гаслантай яа.


Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


ядуусыг мөнгөөр, гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч, мөн бид улаан буудайн хаягдлыг зарахын тулд юм” гэдэг.


“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.


Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав.


Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан тэдний бүгдийнх нь хаан байх болно. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, тэд цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй.


Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.


“Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Филистчүүдийн охидыг баярлуулан, хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.


Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.


Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, Орон гэрээ олзоор дүүргэх болно.


Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ. Шаргуу дайчин эр баялгийг олно.


Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана. Учир нь тэд хуурамчаар үйлджээ. Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.


Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж, хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?


Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite