Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 2:5 - Ариун Библи 2004

5 Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”

Gade chapit la Kopi




Амос 2:5
11 Referans Kwoze  

Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан. Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч, Би түүний хотууд уруу галыг илгээх болно. Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.


Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.


Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.


Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж, та нарын цайзуудыг тонох болно”.


Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ. Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite