Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 1:8 - Ариун Библи 2004

8 Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Амос 1:8
17 Referans Kwoze  

Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.


Ашдодод эрлийзүүд суурьшин, филистчүүдийн бардамналыг Би тастана.


Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд,


Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж, Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.


Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.


Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.


Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.


Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.


Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.


Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм. Харин Есавын гэр сүрэл мэт болно. Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”. Учир нь ЭЗЭН айлджээ.


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовж, бас Екроны хувьд найдвар нь тасарлаа. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite