Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 1:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул

Gade chapit la Kopi




Амос 1:6
18 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан.


Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бетшемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ.


Чи хол хөндий зогсож, харь хүмүүс түүний баялгийг авч одон, гадаадынхан түүний дааман хаалгаар орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан.


Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.


Иудагийн болон Иерусалимын хөвгүүдийг газар нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекчүүдэд зарсан учраас,


Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас,


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовж, бас Екроны хувьд найдвар нь тасарлаа. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил Гилеадыг цохисон юм.


Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.


Харин Эзэний тэнгэр элч Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.


Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite