Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 1:4 - Ариун Библи 2004

4 Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ. Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.

Gade chapit la Kopi




Амос 1:4
20 Referans Kwoze  

Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.


Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.


Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.


Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.


Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.


Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.


Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.


Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.


Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.


Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан. Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч, Би түүний хотууд уруу галыг илгээх болно. Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.


«Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас Аса алт, мөнгө авчруулан, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн, —


ЭЗЭН түүнд —Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.


Бурхан бас Шехемийн хүмүүсийн бүх л бузар мууг өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал тэдэн дээр ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite