10 Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.
10 Тирийн хэрмэнд Би гал илгээнэ. Цайзуудыг нь тэр нь залгих болно”
Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван, эд баялгийг нь далайд хаяна. Тэр галд шатаагдана.
Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.
Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ. Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.
Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.
Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.
Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.
Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав. Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан. Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.
Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.