Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 8:8 - Ариун Библи 2004

8 тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Израилийн хөвгүүдийн бүрэн устгаагүй тул тэр нутагт тэдгээр хүмүүсийн үр сад үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар иржээ.

Gade chapit la Kopi




2Шастир 8:8
11 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм.


Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.


Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.


ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу Тэд ард түмнүүдийг устгаагүй,


Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.


Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ.


Соломон ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн барилгыг хоёуланг нь барьсан хорин жилийн төгсгөлд


Бид танд хэрэгтэй ямар ч гуалинг Ливанаас тайран авч, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татан авна биз ээ хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite