Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:22 - Ариун Библи 2004

22 Тэд хэлэхдээ “Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэх болно хэмээн айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Тэгэхэд хүмүүс “Өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхин хаяж, өөр бурхдыг өөрийн болгон авч, тэдэнд мөргөж, үйлчилснээс болж энэ бүх гай гамшгийг Тэр тэдэн дээр буулгасан юм” хэмээх болно гэж айлдав.

Gade chapit la Kopi




2Шастир 7:22
10 Referans Kwoze  

Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.


Тэгээд та нар тэдний байдал болон үйлдлийг харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Миний Иерусалимд үйлдсэн бүх зүйлийг Би ямар ч утга учиргүй үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, өөрсдийн гарын бүтээлдээ мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би Өөрийн шүүлтийг тэдний дээр тунхаглах болно.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Swiv nou:

Piblisite


Piblisite