Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:21 - Ариун Библи 2004

21 Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, “ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Энэ өргөмжлөгдсөн өргөөг ч хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.

Gade chapit la Kopi




2Шастир 7:21
12 Referans Kwoze  

Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй, харин тэрээр бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.


Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.


Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу? Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж, өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Swiv nou:

Piblisite


Piblisite