Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:1 - Ариун Библи 2004

1 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахилыг болон тахилуудыг шатаасан бөгөөд ЭЗЭНий сүр жавхлан өргөөг дүүргэв.

Gade chapit la Kopi




2Шастир 7:1
26 Referans Kwoze  

Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.


Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.


Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс —Сайн санаа байна гэцгээжээ.


Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав.


Сүнс намайг өргөж, доторх хашаа уруу авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.


Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.


Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов.


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.


Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Тэгээд Иуда ба Иерусалимын өргөл нь эртний өдрүүдийнх шиг, урьдын жилүүдийнх шиг ЭЗЭНд тааламжтай байх болно.


Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,


ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.


Swiv nou:

Piblisite


Piblisite