Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:40 - Ариун Библи 2004

40 Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

40 Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.

Gade chapit la Kopi




2Шастир 6:40
20 Referans Kwoze  

Тэр намайг чих тавин сонсдог учраас Би амьд байх хугацаандаа дуудах болно.


Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно.


Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач. Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.


Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.


Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.


Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан, Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.


ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.


Над уруу чихээ ойртуулж, Намайг хурдан авраач. Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.


Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.


Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол, Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,


Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.


Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож, боолынхоо ба ард түмэн Израилийнхаа гуйлт бүхэнд Таны мэлмий тусах болно.


ЭЗЭН түүнд —Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч.


Та Өөрийн орших газар болох тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж, Таны эсрэг нүгэл үйлдсэн Өөрийн ард түмнээ уучилж өгөөч.


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг.


Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite