Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:10 - Ариун Библи 2004

10 Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 ЭЗЭН хэлсэн үгээ биелүүллээ. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч мөн Израилийн Бурхан, ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив.

Gade chapit la Kopi




2Шастир 6:10
12 Referans Kwoze  

Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч Дэлхий ертөнц үүрд үлддэг.


Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.


Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.


Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.


Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.


Чиний өдрүүд гүйцэн, чи өөрийн эцэг өвгөдтэй байхаар явах үед Би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна.


Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа.


Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамд төрөх чиний хүү Миний нэр алдрын төлөө уг өргөөг барих болно” гэсэн билээ.


Израилийн хөвгүүдтэй ЭЗЭНий байгуулсан гэрээг хадгалсан авдрыг би энд залав хэмээв.


Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite