Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 5:2 - Ариун Библи 2004

2 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнийг Соломон Иерусалимд цуглуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд цуглуулав.

Gade chapit la Kopi




2Шастир 5:2
21 Referans Kwoze  

Давид хаанд —Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.


Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.


ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.


“Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.


бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.


Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.


Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ.


Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.


Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.


Левичүүдээс гаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ.


Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.


Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв.


тэдэнд —Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга.


Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.


Амрах болоход тэрээр —ЭЗЭН, Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч гэж хэлэв.


Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав.


Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов.


Давид өөртөө зориулан Давидын хотод гэрүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов.


Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite