Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 32:29 - Ариун Библи 2004

29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялаг өгсөн билээ.

Gade chapit la Kopi




2Шастир 32:29
15 Referans Kwoze  

Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.


ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.


ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.


Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан, —Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.


Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Амазиа Бурханы хүнд хандан —Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа —Чамд үүнээс хамаагүй их өгөх юм ЭЗЭНд бий гэв.


ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.


Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ.


Тэгээд тэр баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаанчлав.


Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite