Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 32:11 - Ариун Библи 2004

11 Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 «Бидний Бурхан, ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж, өлсгөж, цангааж үхэлд тушаах гэж байгаа бус уу?

Gade chapit la Kopi




2Шастир 32:11
14 Referans Kwoze  

Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв.


Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?


Гэтэл Рабшаке —Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.


Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан. Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь” гэж хэлсэн.


Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг. Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.


“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг! Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.


Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села


Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гараас яаж аврах юм бол?” хэмээв гэж хэлүүлжээ.


Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.


Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор.


Харин Рабшаке тэдэнд —Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.


Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?


Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite