Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 30:22 - Ариун Библи 2004

22 ЭЗЭНий зүйлсэд саруул ойлголтоор хандагч бүх левичүүдэд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг өргөн, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 ЭЗЭНий үйлчлэлд сайн чадвар бүхий бүх леви хүнд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг тахин, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.

Gade chapit la Kopi




2Шастир 30:22
23 Referans Kwoze  

Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв.


Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын дааман хаалган дээрх талбайд өөр уруугаа цуглуулаад, тэднийг урамшуулан ярихдаа —


Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний хүслийн дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв.


Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл.


Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд


Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


“Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, түүнтэй эелдгээр ярих болно.


Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.


Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншиж байсан. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ.


Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.


Учир нь Езра ЭЗЭНий хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.


Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч яван, Иудад заажээ. Тэд Иудагийн бүх хотуудаар явж, ард түмний дунд заав.


Олон өдрүүдийн туршид Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ.


Тэд Таны хууль тогтоолыг Иаковд, Таны хуулийг Израильд зааж, Таны өмнө утлага уугиулан, тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.


Иошуа Аханд —Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.


Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.


Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.


Swiv nou:

Piblisite


Piblisite