Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 29:22 - Ариун Библи 2004

22 Ингээд тэд бухнуудыг алж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Ингээд тэд бухнуудыг нядалж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг нядалж, тэдгээрийн цусыг тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг нядалж, цусыг нь тахилын ширээн дээр цацав.

Gade chapit la Kopi




2Шастир 29:22
9 Referans Kwoze  

Тэрээр хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр хурлын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Тэр мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосе хэсэг цусыг тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. Тэгээд Мосе бусад цусыг тахилын ширээ уруу тойруулан цацав.


Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав.


Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.


Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой.


Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна.


Тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрч, тахилч нар тэдний гараас цусыг нь авч цацах хооронд, левичүүд арьсыг нь өвчөөд,


Swiv nou:

Piblisite


Piblisite