Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 28:6 - Ариун Библи 2004

6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.

Gade chapit la Kopi




2Шастир 28:6
27 Referans Kwoze  

Иудагийн хаан Азариагийн тавин хоёр дахь жилд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»” гэж хэл гэв.


Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно.


Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор нь хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг дайчдыг алав.


Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.


Тэр өдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв.


Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв.


Та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очин үйлчилж, тэдэнд сөгдөн мөргөвөл, ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний та нарт өгсөн сайхан нутагт та нар удахгүй мөхөх болно гэв.


Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.


Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.


(энэ нь чиний хорон муу дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна.


Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүний ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.


тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.


Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана.


Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана.


Swiv nou:

Piblisite


Piblisite