Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 28:24 - Ариун Библи 2004

24 Үүнээс гадна, Ахаз Бурханы өргөөний сав суулгыг хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээнүүдийг босгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Үүнээс гадна, Бурханы өргөөний сав суулгыг Ахаз хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээ босгов.

Gade chapit la Kopi




2Шастир 28:24
12 Referans Kwoze  

Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй.


Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв.


Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.


Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ.


Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.


Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.


Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав.


Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага уугиулахаар мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг уурлахад хүргэсэн юм.


Үүнээс гадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх хэрэглэлийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite