Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 25:12 - Ариун Библи 2004

12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулуудав.

Gade chapit la Kopi




2Шастир 25:12
8 Referans Kwoze  

Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй).


Тэр хотод байсан хүмүүсийг ч олзлон авчирч, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүн Иерусалим уруу буцаж ирэв.


Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.


Амазиа хүчирхэгжин, хүмүүсээ урагш удирдан, Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.


Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн, —Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.


Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite