Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 24:7 - Ариун Библи 2004

7 Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун хэрэглэлийг ч хүртэл Баалд ашигласан байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Учир нь балмад эм Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун юмсыг хүртэл Баалд ашигласан байлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 24:7
18 Referans Kwoze  

тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.


Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ.


Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.


Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно. Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн, нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.


Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.


Естер —Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.


Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.


Үүний дараа Иоаш ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ.


Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг бузар мууг үйлдэхэд зөвлөгч нь болж байв.


Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite