Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 23:3 - Ариун Библи 2004

3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тэгээд бүх чуулган Бурханы өргөөнд хаантай гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

Gade chapit la Kopi




2Шастир 23:3
14 Referans Kwoze  

Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.


Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад “Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.


Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно.


чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, “Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй” гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно.


Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Ингэснээр миний талаар “Хэрэв чиний хөвгүүд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно.


Түүний үр удам нь мөнхөд амьдарч, Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.


Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож, Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.


Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.


Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.


Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд тасрахгүй” гэж айлдсан ёсоор Израилийг захирах чиний сэнтийг Би мөнхөд тогтоож өгнө.


Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав.


Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite