Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 23:18 - Ариун Библи 2004

18 Үүнээс гадна, Иехоиада ЭЗЭНий өргөөг харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хариуцуулсан. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНд шатаалт тахил өргөж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулдаг байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Үүнээс гадна Иехоиада, ЭЗЭНий өргөөний харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хуваарилсан байлаа. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн ЭЗЭНд шатаалт тахил тахиж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулжээ.

Gade chapit la Kopi




2Шастир 23:18
13 Referans Kwoze  

Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.


Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов.


Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ.


Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх”. Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв.


Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв.


Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite