Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 22:6 - Ариун Библи 2004

6 Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тэгээд тэрээр Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.

Gade chapit la Kopi




2Шастир 22:6
8 Referans Kwoze  

Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү —Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв.


Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв.


Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.


Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр Иорам Хаан Иезреел уруу буцав. Тэгээд Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.


Иезреел, Иокдеам ба Заноа,


Тэр бас тэдний зөвлөгөөгөөр явж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамейчууд Иорамыг шархдуулжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite