Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:2 - Ариун Библи 2004

2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Түүний ахан дүүс нь Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

Gade chapit la Kopi




2Шастир 21:2
10 Referans Kwoze  

Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан, тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр өөрсдийн Бурханы өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар энэ хэргийг түргэн гүйцэтгэгтүн хэмээв. Гэвч левичүүд хурдан хөдөлсөнгүй.


Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв.


Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон, —ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.


Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.


Манассегийн бусад үйлс, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын тэмдэглэлүүдийн дунд бий.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод оршуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд хийгээгүй юм. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.


Учир нь тэрээр өөрийг нь ялсан Дамаскийн бурхдад тахил өргөн, —Арамын хаадын бурхад тэдэнд тусалсан учраас тэднээр өөртөө туслуулахын тулд би тэдгээр бурхдад тахил өргөх болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.


ЭЗЭН Иудаг Израилийн хаан Ахазаас болж дорд болгов. Учир нь тэрээр Иудад хяналтгүй байдлыг гарган, ЭЗЭНд туйлын итгэлгүй байв.


Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.


Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.


Swiv nou:

Piblisite


Piblisite