Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:17 - Ариун Библи 2004

17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, цөмрөн ороод, хааны өргөөнөөс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг авч одов. Түүний хөвгүүдийн отгон болох Иехоахазаас өөр хүү түүнд үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




2Шастир 21:17
8 Referans Kwoze  

Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ.


Тэгээд Израилийн хаан Иоаш Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман хаалганаас Булангийн Дааман хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.


Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.


Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун хэрэглэлийг ч хүртэл Баалд ашигласан байлаа.


Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж, —Та нар хэн бэ? хэмээв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.


Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite